Говийн бүсийн "Шилдэг дэвжээ" шалгаруулах бөхийн барилдаан 2015 оны 1 дүгээр сарын 13,14-ний өдрүүдэд Жинст суманд болж Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Өлзийт, Баянхонгор сумын бөхчүүд оролцсон чансаатай барилдаан болж өндөрлөлөө.
Залуу бөхчүүдийн тойргын барилдаанд 59 бөх барилдсанаас Баянлиг сумын залуу бөх С.Галт 18 даваагаар түрүүлж, Баянлиг сумын залуу бөх Ч.Алтангэрэл 17 даваагаар үзүүрлэж тус тус Сумын начин цол хүртлээ.
Шилдэг бөхийн дэвжээ шалгаруулах цолтой бөхчүүдийн тойргын барилдаанд Баянговь сумын харъяат Аймгийн арслан Бат-амгалангаар магнайлуулсан 6 сумын 30 бөх барилдсанаас Аймгийн начин Б.Амарбаяр ахлагчтай Баянлиг сумын дэвжээ түрүүлж 1000.000 төгрөг, Сумын заан Ганхуяг ахлагчтай Богд сумын бөхчүүд 2-р байрт шалгарч 750.000 төгрөг, Сумын заан Ц.Отгонбат ахлагчтай Жинст сумын бөхчүүд 3-р байрт шалгарч 500.000 төгрөгөөр тус тус шагнуулсан байна.
Мөн говийн бүсийн 2016 оны Шилдэг дэвжээ шалгаруулах эрхийг Богд сумын бөхийн холбоонд гардууллаа. Нийтийн барилдаанд хүчит 64 бөх барилдсанаас Баянговь сумын харъяат Аймгийн арслан Бат-Амгалан түрүүлж, Баянлиг сумын харъяат сумын заан Билэгдэмбэрэл үзүүрлэж, Баянговь сумын харъяат Аймгийн начин Мөнхтөр, Жинст сумын харъяат Сумын заан Отгонбат нар шөвгөрлөө.