Баянхонгор аймгийн Жинст сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жинст сумын ИТХ

Жинст ИТХ-ын албан ёсны цахим хуудас Жинст ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Оны аварга үйл ажиллагаа зохион байгууллаа.

2015-03-10

       Сумын ИТХ, ЗДТГ "Оны аварга" үйл ажиллагааг зохион байгуулж, хурдан тэмээний уралдаан, бөхийн барилдаан болж 2014 онд амжилт гаргасан малчид, бизнесийн салбарынхан, төрийн албан хаагчдаа шалгаруулан шагналаа. Малчдаас Хөнөгийн багийн малчин Ч.Дуламдорж, Төрийн байгууллагаас Эрдмийн өргөө сургуулийн багш Д.Гантөмөр, Бизнесийн салбараас Их Богдын Ундарга ХХК-ын захирал Ц.Хүрэлчулуун нар 2014 оны сумын "Хөдөлмөрийн аварга" боллоо. Шинээр Хөнөгийн багийн Ц. Баярбат, Ч.Дуламдорж, Т.Даваацэрэн, Д.Эрдэнэбазар, Хүйсийн багийн М.Анхбаяр, Цагаан усны багийн Ж.Батгэрэл, Бодь багийн Ц.Болдбаатар нар Мянгат малчин болж батламж, энгэрийн тэмдэгээ гардан авлаа.

       Сумын сайн малчнаар Цагаан усны багийн Д.Болдбаатар, П. Батдорж, Хүйсийн багийн Т.Рэнцэн, М. Бат-Эрдэнэ нар, Шинэ хот айлаар Бодь багийн М. Ганзориг, Хөнөгийн багийн Ц. Хүрэлбаатар нар, Хөдөлмөрч малчнаар Хөнөгийн багийн У.Мөнхжаргал, Ажилсаг малчин Хөнөгийн багийн С. Дөш, Бүтээлч малчнаар Д. Доржсүрэн нар шалгарч шагнагдсан байна. 
      2000 гаран мал тоолуулсан Уубулан багийн малчин С.Түвшин, Хүйс багийн малчин Н.Батболд нарыг шагнаж урамшууллаа. Мөн байгууллагууд аваргаа тодруулж шагнал гардуулсан байна. 
ЗДТГ-ын хөдөлмөрийн аваргаар - Балдоржийн Мөнхбат
Ирээдүй цэцэрлэгийн Хөдөлмөрийн аваргаар- Баттулгын Дүүрэнбилэг
Соёл, спортын төвийн Хөдөлмөрийн аваргаар Энхбаярын Энхцэцэг
Эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аваргаар Сүхбатын Баянмөнх нар тус тус шалгарчээ.


Малын татварын хувь, хэмжээ хэд байх вэ?

санал өгсөн: 0